Бидний тухай

Өмгөөллийн “Эрх зүйн гүүр” ХХН нь 2003 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл 14 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. “Эрх зүйн гүүр” ХХН-ийн хуульч, өмгөөлөгч, эдийн засагч, шинжээч, зөвлөхүүд нь салбартаа олон жил ажилласан туршлагатай, нэр хүндтэй хүмүүс байдаг. Бид “Хурд, чанараар шийдлийг олно” гэсэн уриан дор идэвхитэй ажилладаг.

Өмгөөллийн “Эрх зүйн гүүр” ХХН нь бизнес, эд хөрөнгийн маргаан, хэлцэл, өр төлбөр барагдуулах, гэрээ хэлцэл байгуулах, компани нэгтгэх, тусгаарлах, санхүү, баялаг хөгжүүлэлт, үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалт гэх мэт хөрөнгө оруулалт, бизнес, эдийн засгийн салбарт идэвхтэйгээр зөвлөгөө өгч ажилладаг.

Өмгөөллийн “Эрх зүйн гүүр” ХХН-ийн үйлчилгээний хүрээ маш өргөн. Энэ нь ерөнхий маргаан (зарга)-аас эхлэн үл хөдлөх хөрөнгө, санхүү, томоохон зээл, хөрөнгө оруулалт, корпорацийн зөвлөгөө, төрөл бүрийн сан, аж үйлдвэрийн өмчлөл, газар болон бусад компанийн санхүүгийн хэргүүд болон Засгийн газар, нутгийн захиргаа, бусад нийтийн байгууллагуудыг эрх зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллаж байна.

Үйл ажиллагааны хүрээ

Хууль зүйн туслалцаа, үйлчилгээг хурдан шуурхай хүргэх, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хуулийн хүрээнд бүрэн тууштай хамгаалах, тухайн нөхцөл байдалд тохирсон хууль зүйн оновчтой шийдлийг олох, үйлчлүүлэгчийнхээ ойрын дотно зөвлөх байх зарчмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн “Байгууллагын Хуулийн зөвлөх” үйлчилгээг өгч ажиллаж байна.

Гадаадын хөрөнгө оруулалтын төлөв байдлын судалгаанаас эхлэн хөрөнгө оруулалтын эхний алхам болох хөрөнгө оруулагч байгууллагатай холбоотой бүх төрлийн хууль эрх зүйн асуудлыг халуун сэтгэлээр зөвлөгөө өгч үйлчилнэ.

  • Гадаадын хөрөнгө оруулалтын салбарын хууль эрх зүйн орчин болон хөрөнгө оруулалтын бүтцийн талаарх зөвлөгөө
  • Гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулахад шаардагдах бичиг баримт боловсруулалт болон хянах үйлчилгээ
  • Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн талаарх зөвлөгөө
  • Татварын талаарх зөвлөгөө, мөнгөний гадаад гүйлгээтэй холбоотой зөвлөгөө
  • Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, технологийн лицензийн зэрэг төрөл бүрийн гэрээг үйлдэх, хянан тохиолдуулах, холбогдох тохиролцох уулзалтанд байлцах
  • Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой хууль, эрх зүйн орчны судалгаа болон эрсдэл тооцоолох
  • Компани хоорондын төсөл, хамтын ажиллагааны талаарх хуулийн зөвлөгөө
  • Стратегийн хөрөнгө оруулалт, төслийн санхүүжилт зэрэгт холбогдох төрөл бүрийн бичиг баримт (хөрөнгө оруулалтын гэрээ, зээлийн гэрээ гэх мэт) боловсруулах, хянах, хамтын ажиллагааны тохиролцоонд хамтран байлцах
  • Хөрөнгө оруулалтыг буцаан татахтай холбогдсон валют арилжааны талаарх зөвлөгөө

Компани нэгтгэх, нийлүүлэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх, татан буулгах зэрэг бүх төрлийн компани худалдах, нэгтгэхтэй холбоотой мэргэжлийн зөвлөгөө өгч байна.

  • Компанийг нэгтгэх, нийлүүлэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх, татан буулгах эрх зүйн үндэслэлийг гаргаж холбогдох баримт бичгийг боловсруулах, компани худалдах нэгтгэхтэй холбоотой хууль зүйн мэргэжлийн зөвлөгөө өгөх
  • Монгол, Солонгос улсын компаниудын хооронд байгууллагын бүтцийн шинэчлэлттэй холбоотой зөвлөгөө өгөх

Бүх төрлийн гэрээний төсөл бэлтгэх үйлчилгээ үзүүлж байна.

  • Бүх төрлийн гэрээ, хэлэлцээрийн төсөл бэлтгэх, хэрэгжилтийг хянах, гэрээний хууль тогтоомж, талуудын байгуулсан гэрээний зохицуулалтын талаар хууль зүйн зөвлөгөө өгөх, гэрээнээс татгалзах, цуцлах түүнээс үүдэн гарах үр дагаврын талаар дүн шинжилгээ хийх үйлчилгээг үзүүлж ажиллана.
  • Гэрээнээс үүдэлтэй маргаан болон захиргааны акттай холбоотой асуудлаар шүүхэд болон арбитрт нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн төсөл боловсруулах, холбогдох материалуудыг судлах замаар эрх зүйн үйлчилгээ үзүүлнэ.

Бүх төрлийн бизнесийн өр авлага барагдуулах зөвлөгөө, өмгөөлөл, төлөөллийн ажиллагаа явуулж хууль эрх зүйн цогц үйлчилгээг үзүүлдэг.

Солонгос, Монголын нягт органик хамтын ажиллагаа, бизнес, хөрөнгө оруулалт, Монголд хөрөнгө оруулахтай холбоотой зөвлөгөө, барилга байгууламж барих газрыг сонгох шатнаас эхлэн хөгжүүлэлтийн ашиг шилжүүлэг хүртэлх цогц зөвлөгөө үйлчилгээг хүргэж байна.

Газар төлөвлөлт, газар эзэмших эрх шилжүүлэх, бусдын эзэмшил, өмчийн газар дээр барилга байгууламж барих эрх олж авсан этгээд уг эрхээ гуравдагч этгээдэд өвлүүлэх, барьцаалах, худалдах болон бусад хэлбэрээр захиран зарцуулахтай холбоотой бүх төрлийн харилцаанд дүн шинжилгээ хийж хууль эрх зүйн цогц үйлчилгээ хүргэж ажиллаж байна.